БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайдтай албан уулзалт хийлээ

0

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Сүн Маоли тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээрх хамтын ажиллагаа болон цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боомт хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Монгол Улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах, гадаадын иргэд Монгол Улсад зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.

Мөн хоёр орны ижил чиг үүргийн байгууллагууд олон жилийн туршид өргөн хүрээнд, нягт, найрсаг хамтран ажиллаж ирсэн бөгөөд үүний үр дүнд олон бодит ажлууд хэрэгжсэнийг онцлов.  

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Сүн Маоли олон жилийн найрсаг хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад талархлаа илэрхийлээд, цаашдаа Монгол Улстай хил залгаа оршдог БНХАУ-ын бүс нутгуудын хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд өргөжихөд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мөн энэхүү уулзалтын үр дүнд албан хаагчдыг дунд урт хугацааны сургалтад хамруулах, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *