Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

0

Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнгөрсөн 6 дугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Өнөөдөр уг хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг болж хуулийн төслийн найруулга, зарим зүйл, заалтууд, эрх зүйн харилцааны хүрээнд холбогдох саналуудыг нээлттэй хэлэлцэж, санал солилцсон байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд бэлчээрийг газрын харилцаанд баримтлах бодлого, зарчим хэт ерөнхий байгаагаас шалтгаалан бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг төлөвлөх, хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас бэлчээр нутгийн 65 хувь нь өөрчлөгдөж, доройтсон байна.
Бэлчээрийн доройтлын түвшин аймаг, сум, баг бүрд харилцан адилгүй байгаа төдийгүй байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, төрийн оновчгүй бодлогоос улбаалсан бэлчээрийн газрын хөрсний үржил шимийн бууралт 2050 он гэхэд 3-4 дахин эрчимжих хандлагатай байгааг олон улсын байгууллагын судалгаа байдаг байна. Иймд бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой асуудлуудыг шийдэх, нарийвчилсан зохицуулалтуудыг хуульд оруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид хэллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *