Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг сонгохыг дэмжлээ

0

Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд  хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.25/ болж, дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт  “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.” гэж  заасны дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг тус хорооны бүрэлдэхүүнд оруулж, даргаар сонгох хүсэлт ирүүлснийг танилцуулсан юм.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг сонгохыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Иймд хуралдаан даргалагчаас Дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд  энэ талаарх тус дэд хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *