Нийт 2630 хүн таван нэр төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ

0

Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд өнгөрсөн арван сарын хугацаанд хууль бус барааг хил давуулах хэргийг илрүүлсэн зөрчлүүдийг танилцууллаа.

Тэрбээр, “Гаалийн байгууллагаас улсад хүлээсэн үүргээ биелүүлэн хийж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэж байна. Энэ оны эхний арван сарын байдлаар 1518 зөрчил илрүүлэн ажилласан. Монгол Улсын хилээр хууль бус зүйл тээвэрлэх гэсэн зүйлээс товч дурдвал, 17 үйлдлээр таван нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон. Хоёр удаагийн үйлдлээр 4,6 кг алтан гулдмайг хууль бусаар гаргах гэж байсан, зургаан удаагийн үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйлийг гаргах гэж байсан, нэг удаагийн үйлдлээр 375 кг химийн бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан.

Мөн хууль бус зүйл тээвэрлэх явдалтай  чиг үүргийн байгууллагуудын тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар хамтран “Суваг нэг” тусгай ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа. Тус үйл ажиллагааны эхний үе шат мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх зорилгоор зохион байгуулагдсан. Бид бусад гаалийн хэрэг зөрчлийг илрүүлэхээр ажилласаар байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *