Ч.Сосормаа: Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж байна

0

Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж, “Наран ижий заяа” хавдрыг даван туулагчдын холбооноос “Хөшөө юу, Хавдрын эмнэлэг үү” хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.


“Гарын үсгийн хүч эвсэл”-ийн төлөөлөл Ч.Сосормаа “Хорт хавдрын гай гамшигт нэрвэгдээгүй, хүнээ алдаагүй аль эсвэл хорт хавраар өвчилж, зовж шаналаагүй ах, дүү, хамаатан садангүй хүн гэж Монголд алга.

Онц байдал зарлахаар гамшгийн аюул нүүрлээд байхад УИХ-ын гишүүд хавдрын шинэ эмнэлэг барих ажлыг яагаад ярихгүй байгаа юм бэ.

Монгол Улс өнөөдөр

  • Элэгний хорт хавдраар дэлхийн 183 улсаас нэгдүгээрт
  • Ходоодны хорт хавдраар 183 улсаас нэгдүгээрт
  • Улаан хоолойн хорт хавдраар 183 улсаас хоёрдугаарт
  • Цус харвалтаар 183 улсаас гуравдугаарт тус тус орж байна.

УИХ-ын гишүүдийн 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед хавдрын шинэ эмнэлгийг барьж байгуулахад төсвийг нь тусгаж өгөхийг уриалж, шаардаж байна.

Маргааш Сүхбаатарын талбайд иргэдийн гарын үсгийг цуглуулах цуглаан зохион байгуулна. Бид хамтдаа эрх ашгаа хамгаалахгүй бол эрх баригчид хавдрын асуудалд хойрго хандсан хэвээр байх нь” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *