ГССҮТ-ИЙН СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮД “ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ БАЙХ ТАВАН ДАДАЛ” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Ёс зүйн салбар хорооноос сургалт, судалгааны “Полиси” төвтэй хамтран “Эерэг хандлагатай байх таван дадал” цуврал сургалтыг зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтанд ГССҮТ-ийн сувилагч, тусгай мэргэжилтэн зэрэг нийт 59 ажилтан хамрагдсан бөгөөд харилцаа хандлага, хувь хүний болон ажил мэргэжлийн ёс зүй, манлайлал, хамт олны эерэг ба сөрөг харилцааны үр дагавар, нийгмийн идэвхи оролцоо, амьдралын мөн чанар, сэтгэл зүйн төлөвшил зэрэг олон талын мэдээллийг авч, сонирхолтой асуумж судалгаанд оролцлоо.
Сургалтын үеэр “Полиси” төвийн сургагч багш Г.Алтангэрэл “Харилцаа, хандлага хоёр нягт холбоотой бөгөөд харилцааны явцад хандлага мэдрэгддэг. Бидний төдийлөн анзаардаггүй, жижиг мэт орхидог наад захын харилцаанд хандлага нөлөөлдөг. Иймд байгууллагын ажилтнууд өөр хоорондоо, иргэд үйлчлүүлэгчтэй харилцах харилцаандаа хүртэл чухал ач холбогдол өгөх ёстой. Тухайн хүний биеийн хэлэмж, үл тоосон хандлага нь эргээд бусад харилцааг ҮГҮЙ хийж байдаг. Тиймээс ямар ч жижиг асуудал томорч болдгийн наад захын жишээ нь ХАРИЛЦАА ХАНДЛАГА юм” хэмээн бодит жишээнд тулгуурлан ярьж, санал бодлоо илэн далангүй солилцсон үр өгөөжтэй сургалт боллоо.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ