С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчөө өгнө

0

УИХ-ын 2024 оны сонгуулиар уугуул нутаг Төв аймаг өрсөлдөхөөр горилж яваа улстөрчдийн нэг АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ)-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд билээ. Тэрбээр ойрын хугацаанд АЗХ-ны хурлыг зарлаж ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

С.Эрдэнэболд энэ талаар “Ардчилсан нам нэг үеэ бодоход нэг удирдлагатай, нэгдмэл зохион байгуулалттай болсон учраас Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн ажлаа дараагийн шинэ лидерүүдэд шилжүүлэх нь зүй ёсны үйл явц юм. 2020 оны сонгуулиас хойш энэ хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан ч нөхцөл байдал бүрдэж өгөлгүй цаг хугацаа нэлээд явчихлаа. Тиймээс тус сонгуульт ажлыг мөн ойрын үед чуулган зарлаж, дүрмийн дагуу чөлөөлөгдөж дараагийн сонгогдсон багийг дэмжин ажиллах болно” гэжээ.

Мөн тэрбээр Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэхүү үүрэгт ажлаа мөн өгнө. Үүнээс гадна сүүлийн 12 жилийн турш тэргүүлсэн Монголын түүх соёлыг дэмжигч Жак Уэтерфорд сангийн тэргүүний ажлаас 2023 оны арваннэгдүгээр сард чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *