Б.Жавхлан: Ирээдүйн өв санд ирэх онд 1.3 их наяд төгрөгийг нэмж төвлөрүүлнэ

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ирээдүйн өв санд Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дууссанаар тус санд хуримтлал үүсэж эхэлсэн. 2022 оны жилийн эцсийн байдлаар Ирээдүйн өв санд 2.7 их наяд төгрөгийн мөнгөн хуримтлал үүсээд байна. 

Өнөөдрийн байдлаар төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл Ирээдүйн өв сангийн 2.7 их наяд төгрөг нь бүрэн мөнгөн хөрөнгөөр баталгаажиж байна гэсэн үг. Тус санд 2023 онд нэмж 550 тэрбум төгрөг нэмэхээр Төсвийн тухай хуулийн төсөлд тусгаснаар ирэх онд 1.3 их наяд төгрөгийг нэмж төвлөрүүлнэ” хэмээв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *