Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд спортын наадам зохион байгуулж байна

0

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын V наадам аравдугаар сарын 08-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнийг спорт явган аялал, дартс, ажлын байрны дасгал, эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, волейбол зэрэг таван төрлөөр зохион байгуулж буй.

Энэ удаагийн спортын наадмын шигшээ тэмцээний таван төрөлд давхардсан тоогоор 1740 албан хаагч оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын баг эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртсэн юм.

Тэмцээнд оролцон, шилдгээр шалгарсан баг, тамирчдын шагналыг арваннэгдүгээр сарын 3-нд гардуулна.

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *