Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшихээр горилж буй Н.Лхагвадорж, Ц.Баатархүү нар “Өрийн дэвтэр” шатаасан жагсаалыг зохион байгуулж, оролцжээ

0

Өчигдөр /2023.11.01/ Чингэлтэй дүүргийн АН-ын хорооноос “эх орноо худалдаж байгаа УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх” жагсаал гэгчийг зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан “Өрийн дэвтэр” гэсэн бичигтэй хар өнгийн цаасыг шатаасан нь олны анхааралд орсон юм.

Учир нь АН-аас “Өрийн дарамтгүй монгол” хэмээх үндэсний хөдөлгөөний өрнүүлж байгаа. Иймд Чингэлтэй дүүргийн АН-ын хорооноос зохион байгуулсан улс төрийн тус акц нь энэхүү үндэсний хөдөлгөөний нэг хэсэг хэмээн тайлбарласан юм. Тэгвэл өчигдөр болсон “эх орноо худалдаж байгаа УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх” жагсаалыг ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшихээр горилж буй Н.Лхагвадорж, Ц.Баатархүү нар зохион байгуулж, оролцжээ. Харин “Өрийн дэвтэр” шатаасан Г.Баярсайханы хувь Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны гишүүн бөгөөд өмнө нь тус намын даргын албан тушаалыг хашиж байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *