Оюуны өмчийг дээдэлдэггүй Соёлын яамны соёлгүй үйлдэл

0

Улаанбаатар олон улсын кино наадмын шилдэг кино зохиол, шилдэг туслах эмэгтэй дүр, шилдэг хөгжмийн зохиолоор шалгарсан “Шар гэгээ” уран сайхны кино өнгөрөгч сарын 24-нөөс бүх IPTV, OTT видео сангаар үзэгчдийн хүртээл болоод байсан билээ. Уг кино Монголынхоо кино наадмаас гурван том шагнал авч, гарсан даруйдаа олон нийтийн таашаалд нийцэж, ам сайтай байгаа билээ. Тэгвэл тус кино багийнхан Соёлын яамны соёлгүй үйлдлийг шүүмжиллээ.

Тодруулбал, Соёлын яам “Соёлын бүтээлч сар” аян зарласантай холбоотойгоор аймаг орон нутгийн соёлын төвөөр дамжуулан зөвхөн IPTV, ОTT-ын видео сангаар гарч буй киног “хулгай”-н замаар удаа дараа борлуулахыг оролджээ. Иймд кино багийнхан холбогдох хууль дүрмийн дагуу уг үйлдлийг зогсоож, залруулга гаргахыг хүслээ. Уг нь, Соёлын сайд Ч.Номин өмнө нь оюуны өмч, кино урлагийг дээдэлдэг хэмээн “Сэр сэр салхи” уран сайхны кинонд дэмжлэг үзүүлж байсан удаатай. Гэвч нэг гараараа хийсэн үйлдлээ, нөгөө гараараа ийнхүү үгүйсгэлээ.

Оранж Энтертэйнментээс гаргасан мэдэгдэл:

Оранж Энтертэйнмент, Рэд Пойнт медиа, Промикс Саунд продакшны хамтын бүтээл Төрийн шагналт, СГЗ сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол ШАР ГЭГЭЭ УСК-г “Бүх Монголчуудад зориулав” уриан дор дуу дүрсний өндөр чанартайгаар өрх бүрийн хэрэглээнд байдаг IPTV, ОTT-ын видео сангуудад байршуулан үзэгч олондоо хүргэж байгаа билээ.

Гэтэл Соёлын яам энэ арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” аян гэж зарласантай холбоотойгоор аймаг, сум, нэгжийн удирдлагууд өөрсдийн соёлын төвдөө бидний бүтээлийг хууль бусаар худалдан борлуулахыг завдсан үйлдэл удаа дараа гарч байна.

Төрийн байгууллагын салбар нэгжүүдийн уг үйлдэл нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийг илтэд зөрчиж байгаа тул өөрийн харъяа нэгж байгууллагуудыг удирдлага чиглэлээр ханган, тус хуулийн тухай ойлголтыг өгч, уг үй ажиллагааг нэн даруй зогсоож, залруулга хийхийг Соёлын яам, Соёл Урлагийн газраас хүсэж байна хэмээжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *