Улаанбаатар хотод нохой, муурын асрамжийн газар удахгүй нээгдэнэ

0

“Хаягдсан нохой, муурын асрамжийн газрыг тодорхой байршлуудад удахгүй нээхээр ажиллаж байгаа”-г Хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

Түүнчлэн тэрбээр “Нохойгоо хараа хяналтдаа байлган бусдад гэм хор учруулахгүй байх, тэнэмэл, золбин болгох, хаяж гээхгүй байх нь иргэний үүрэг.

Иргэд нохой, муурынхаа үржлийг зогсоох арга хэмжээ авдаггүйгээс тэнэмэл, золбин гэгдэх нохой, муурын тоо нэмэгдсээр байна. Энэ асуудлыг муур, нохдод spay хийх аргаар шийдвэрлэхээр мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажлыг эхлүүлсэн. Улаанбаатарын хэмжээнд 3,000 гаруй эзэнтэй нохойн үржлийг зогсоох мэс ажилбарыг хийх юм байна” гэв.

Энэ онд хийсэн нийслэлийн суурьшлын бүсэд 327,279 га талбайд 160,885 эзэнгүй нохой тоологджээ.

Харин нийслэлийн статистикийн газрын мэдээллээр хотын хэмжээнд 48,128 нохой, 2,139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *