Сийлбэрийн бүтээл болон хөрөг гэрэл зургийг нэг танхимд дэлгэлээ

0

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /

Монголд мэргэжлийн уран сийлбэрчид болон хөрөг гэрэл зурагтай хосолсон анхны үзэсгэлэн нээлтээ хийлээ.

“Цой” нэртэйгээр 2013 онд Монголын уран сийлбэрчид анх удаа нэгдсэн үзэсгэлэнгээ нээж байсан. Тэгвэл уг үзэсгэлэн өргөжин тэлсээр 10 дахь жилийнхээ ойн дээр анх удаа гэрэл зурагтай хамтарч байгаа юм.

Гэрэл зургийн “Хөрөг”-өөр дагнадаг гэрэл зурагчин Б.Бат-Эрдэнэ нэг жилийн хугацаанд сийлбэрчдийн урланд саатаж, сийлбэрийн бүтээл хэрхэн төрж буй агшныг дуран авайдаа буулгажээ. Улмаар сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй хамтрах саналаа тавьсан аж. Ингэснээр Монголд анх удаа сийлбэрчдийн хөрөг, бүтээлийнхээ хамт олны мэлмийг мялаах болж байгаа юм.

Үзэсгэлэнд нийт 46 хөрөг зураг, ахмад болон залуу үе нийлсэн 30 гаруй сийлбэрчний 50 орчим бүтээлийг дэлгэсэн байна.

Сийлбэрчдийн “Цой”, хөрөг гэрэл зургийн “Бодол урлахуй” нэртэй хамтарсан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 14 хүртэл олны хүртээл болно. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *