ОБЕГ: Сүүлийн гурван хоногт найман малчин нас барлаа

0

Онцгой байдлын ерөнхий газраас арваннэгдүгээр сарын 4, 5, 6-ны өдрийн аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг хүргэлээ. Гурав хоногийн хугацаанд найман хүн мал хариулж яваад сураггүй алга болж, нас барсан байдалтай олджээ. Үүнээс зургаа нь эмэгтэй, нэг нь хүүхэд, нэг нь эрэгтэй хүн байсан байна.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Сайн хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 22.38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С /45 настай, эмэгтэй/ хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 13:07 цагт иргэн С/45 настай, эмэгтэй/, Е/12 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус багийн “Майханы-Ар” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 15 км/-аас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Иргэн Г/17 настай, эрэгтэй/ нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байсан.

Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум. Эмгэд багийн “Сүх далайх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ Тус сумын харьяат малчин Ж нь 11.04-ний өдрийн 20.00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 14.51 цагт хүлээн авсан. Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Ж/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:04 цагт тус багийн “Бараан хадны дэл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-аас цогцсыг олсон.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Боргилт багийн “Хар чулуу” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 296 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.04-ний өдрийн 09.00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 16.31 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17.07 цагт тус багийн “Хар чулуутын дээд-Өндөр” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 15 км/-аас цогцсыг нь олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг (7 алба хаагч, 1 автомашин)-ийг Эрдэнэсант сумын Угалзат багийн “Шар толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км/-аас буцаасан.

Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Уртын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 291 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 11.04-ний өдрийн 19.00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23.38 цагт хүлээн авсан.  Ар гэрийн хоёр морьтой иргэн тус сумын харьяат малчин А/35 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 09.00 цагт тус багийн “Уртын гол” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 500 метр/-аас цогцсыг олсон. 

Төв аймаг, Эрдэнэсант сум. Баргилт багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 302 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.04-ний өдрийн 20.00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23.38 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б/42 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 06:00 цагт тус багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 200 метр/-аас цогцсыг олсон.

Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Аргалын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 11.04-ний өдрийн 20.00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.06-ны өдрийн 02.30 цагт хүлээн авсан. Саахалт айлын малчин Д мориор мал хариулж яваад малчин Г/47 настай, эмэгтэй/ “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 2 км/-аас цогцсыг олсон.  

Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид та бүхнийг болзошгүй аюулаас урьдчилсан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Мөн өнөө маргаашдаа баруун болон  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *