Сонгуулийн сурталчилгаа хийлээ гэж бусдын биед халджээ
Сонгуулийн сурталчилгаа хийлээ гэх шалтгаанаар бусдын биед халдсан үйлдэлд торгох шийтгэл оногдуулжээ.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн “С болон “Г” нар нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт иргэн “Г”-г сонгуулийн сурталчилгаа хийлээ гэх шалтгаанаар биед нь халдаж зоджээ.
Тус үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.