“ХУУРТАХГҮЙ БОЛ АЛДАХГҮЙ” АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Баянгол дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аян 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ оны 11 сарын байдлаар нийт 8000 орчим гэмт хэрэг шалгагдсан байна. Үүнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 50 гаруй хувийг нь эзэлж байгаагаас дийлэнх нь Залилах гэмт хэрэг байгаа ажээ.
Яг одоо таны таньдаг, миний мэддэг хүн залилагч этгээдийн зальжин санаанд хууртаж хохирогч болж байхыг үгүйсгэхгүй. Иймд Та ч гэсэн аянд нэгдэж, дэргэдэх нэгнээ хамгаалаарай.