Гол мөрний мөс бэхжээгүй тул мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна

0

Гол мөрөн бүрэн хөлдөөгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсөн зах үүсэх, өтгөн зайр гүйх, нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг үзэгдэл идэвхижиж мөсний зузаан 10-40 см болсон ба энэ нь олон жилийн дунджаас 10-30 см нимгэн байна. Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *