Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ өнөөдрөөс шалгах боломжтой
2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж, залруулахыг ХНХЯ-наас анхааруулсан.
Тодруулбал, өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийх юм.
Иймд иргэн та E-Mongolia аппликэйшн эсвэл www.e-mongolia.mn-д нэвтрэлгүйгээр нүүр хэсэгт байрлах “ХҮҮХДИЙН МӨНГӨ ШАЛГАХ” хэсэгт дарж ороод, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгахыг зөвлөж байна.