ЦЕГ: Цэрэг амиа алдсан 0326 дугаар ангийн камерын бичлэгийг өнөөдөр 13.00 цагт ар гэрийнхэнд нь үзүүлнэ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 20 гаруй хоногийн өмнө татагдан очсон зэрэг амиа алдсан хэрэг гарсан. Уг асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Хохирогчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нарын зүгээс 0326 дугаар ангийн камерын бичлэгийг үзэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр 13:00 цагт ар гэрийнхэнд нь үзүүлнэ. Тодруулбал, тус цэргийн ангийн 8 камерт үзлэг хийсэн” гэлээ.