СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр ачааны машин мөргөлдсөж, бүхээгт хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

0

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багийн “Гурван замын уулзвар” гэдэг газарт  ачааны хоёр автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын “Портер” загварын автомашин, Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Бонго” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Портер” загварын ачааны автомашины жолооч Т автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Манхан сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *