УИХ-ын дарга Г.Занданшатар онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрч байсан Д.Одбаярын оронд өөрийн Тамгын дарга Л.Өлзийсайханаа санал болгож, ҮХЦ-ээр тоглож байна

0

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дууссан, Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр цэцийн гишүүнээс татгалзсан тул тэдний оронд томилох хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын дээд шүүхээс санал болгож, өнөөдөр /2023.11.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

Тодруулбал,Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Э.Энхтуяаг санал болгосон байна. Э.Энхтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон жил ажилласан бөгөөд Ц.Нямдорж сайдын үеэс тус яаманд ажиллаж байсан гэсэн мэдээлэл бий. Харин Улсын дээд шүүхээс МУИС-ийн багш О.Мөнхсайханыг санал болгосон юм. О.Мөнхсайханы хувьд МАН-ын хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж, бараг л хуулийн заалт бүрийг нь бичилцсэн нэгэн. 

Тэгвэл Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн хэрэгт холбогдож, энэхүү хэрэг явдлаас хойш олны өмнө гарч ирэхээ больсон Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын дарга санал болгож, тус албан тушаалд томилуулсан байдаг. Товчхондоо, Д.Одбаярын Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоо бол УИХ-ын даргын квот гэсэн үг. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар “өгзөг” гэх Д.Одбаярын оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайханыг санал болгосон байна. 

Эх сурвалж:Isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *