Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш болно

0

Нийслэлийн АН-ыг удирдаж, ирэх оны сонгуульд оролцох хүнийг сонгохоор бүртгэл эхэлсэн байна.

Энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж “Ардчилсан нам өнгөрсөн нэг сарын хугацаанд дунд шат, 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргыг сонгосон.

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхэлсэн. Бүртгэл 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй.

Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой. Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш болно” гэлээ.

Мөн Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр орой NTV телевизээр халз мэтгэлцээнд оролцоно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *