“АН-ын дарга Л.Гантөмөрийг Боловсролын зээлийн сантай холбогдуулж АТГ-аас шалгаж байгаа” гэсэн хариу өгсөн гэв
АН-ын гишүүд болох Д.Рэнцэнтавхай, Б.Цэгмэд, н.Цогтбаатар нар өнгөрөгч аравдугаар сарын 27 /2023.10.27/-ны өдөр “АН-ын дарга Л.Гантөмөрийг шалгах ёстой” гэсэн утгатай мэдээллийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өгсөн аж.
Тэд энэ талаараа facebook хуудастаа мэдээлэл хийхдээ, “АН-ын дарга Л.Гантөмөр янз бүрийн асуудалд холбогдсон гэдэг. Иймд тэрээр шалгуулж, нэрээ цэвэрлэх ёстой. Үүний тулд өөрийгөө АТГ-т шалгуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, АН-ын гишүүд болох Д.Рэнцэнтавхай, Б.Цэгмэд, н.Цогтбаатар АТГ-т гаргасан хүсэлтийнхээ хариу өнөөдөр /2023.11.16/ авсан байна. Тодруулбал, тэдэнд АТГ-аас “Л.Гантөмөрийг Боловсролын зээлийн сангийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ асуудлаар хоёр хоногийн дараа бичгээр хариу өгнө” гэж мэдэгдсэн гэх мэдээллийг өглөө. Харин iSee.mn сайт энэ талаар АТГ-аас тодруулахаар ажиллаж байна.