Нүүрсний сонсгол явуулах ажлын хэсгийг шинээр байгууллаа

0

Өнгөрсөн жил байгууллагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” Хянан шалгах түр хороо буюу нүүрсний ажлын хэсгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн Баасан гаригт /2023.06.19/  татан буулгажээ. 

Уг ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нүүрсний сонсгол явуулах байсан боловч АТГ-аас илэрхийлсэн үндэслэлээр нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсголыг хойшлуулсан.

Тэгвэл шинээр байгуулсан нүүрсний ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар оржээ. Уг ажлын хэсэг нүүрсний хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангаж, санал дүгнэлтээ долдугаар сарын 1-ний дотор танилцуулах чиглэл хүлээжээ. 

Өмнөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалж, гишүүдээр нь Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар ажиллаж байсан юм. Тэдний дунд  ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан тул татан буулгах үндэслэл болсон байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *