Ц.Элбэгдорж: Цэргийн анги хэдэн хүүхэд татаад дарга, офицерууд нь тэдэнд стрессээ тайлдаг хэлбэрээр Монголын арми явж болохгүй

0

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Батлан хамгаалах салбарт үүсээд буй цаг үеийн асуудлаар “Ямар өөрчлөлт армид хэрэгтэй вэ” сэдвээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээр Монголын цэргийн армийг шинэчлэхэд шаардлагатай гарц, шийдлүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн онцлох 9 эшлэлийг сонирхуулъя.

Онцлох эшлэлүүд

  1. Дэлхийд цэргийн үзэл баримтлал, хөгжлийг тодорхойлж байсан орон бол Монгол Улс
  2. Бидний сэтгэл зүй, эмоци Хүй нэгдлийн үеийнх дээр, сэтгэлгээ нь дундад зууны үед үлдчихсэн
  3. Намайг ЗХ-ний Ерөнхий командлагчаар ажиллах үед 10 гаруй хууль шинээр батлагдсан
  4. Хүн өсөж, урам авдаг газар руугаа тэмүүлдэг. Монголын арми залуучуудын урам зориг авдаг газар уу, зугтдаг газар уу гэдгийг харах хэрэгтэй
  5. Цэрэг амиа алдаж байгаа нь маш том дохио. Хэрвээ Монголын арми Украиных шиг туршилтад орвол яах вэ
  6. Цэргийн ангиуд үүд хаалгаа нээлттэй болгох хэрэгтэй. Иргэд орж дасгал хийчхээд, гал тогоонд нь хоолоо идээд гарахаас шинэчлэл эхэлнэ
  7. Цэргийн анги хэдэн хүүхэд татаад дарга, офицерууд нь тэдэнд стрессээ тайлдаг хэлбэрээр Монголын арми явж болохгүй
  8. Зарим цэргүүд ар гэртээ АЖЛЫН ХУВЦАС захиад сууж байдаг. Үүнийг сонсоод, элэг зүрх эмтрэх шиг болдог
  9. Заавал залуу хүн бүр нэг жил цэрэгт очиж дэглүүлдэг биш, 30 наснаас өмнө албаа хаадаг байдал руу шилжчихье л дээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *