Хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, өрх “толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВНА

0

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүүхдийн эрхийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ирсэн бөгөөд Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 илтгэлийг 15 удаад нь хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан тусгасан байдаг.

Монгол Улсад 2022 оны байдлаар хагас өнчин 36,363 хүүхэд, бүтэн өнчин 2,911, үрчлэгдсэн 1,478 хүүхэд байна.

Мөн асрамж, халамжийн төвд 974 хүүхэд байгаагаас 86 нь хөнгөн болон хүнд хэлбэрийн, хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн.

Тиймээс ирэх 2024 онд УИХ-д өргөн барих Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, “өрх толгойлсон” хүүхдийн асуудлыг тусгайлан тусгахаар ажиллаж байгаа учир эдгээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээллийг B.Yanjmaa@nhrcm.gov.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлж, хамтран ажиллахыг хүсье. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *