Ж.Ганбаатар: БНСУ-тай газрын ховор элементийн салбарт хамтран ажиллаж буйг PDAC-ийн чуулга уулзалтын үеэр зарлана

0

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, БНСУ-ын Гадаад харилцааны яам хамтран “Солонгос-Монголын ховор металлын хамтын ажиллагааны анхдугаар хороо”-ны хурлыг өнөөдөр /2023.11.20/ зохион байгууллаа.

Ховор металлын хамтын ажиллагааны хороонд хоёр орны засгийн газрын төлөөлөгчид оролцож, үндсэн ашигт малтмал, тэр дундаа ховор металлын салбарт нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцжээ. 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард байгуулсан “Солонгос-Монголын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу зохион байгуулсан тус хороо ховор металлын тогтвортой нийлүүлэлтийг хангах, аж үйлдвэрийн тогтвортой өрсөлдөх чадварыг хангах хамтын ажиллагааны харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Мөн энэ өдөр Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамнаас “Солонгос-Монголын ховор металлын хамтын ажиллагааны төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Хамтын ажиллагааны төвийн зорилго нь Монгол Улсад үйлдвэрлэсэн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг баяжуулж, цэвэршүүлэн нэмүү өртөг өндөртэй болгоход оршино.  Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга Ли Хо Хён хэлэхдээ, “Энэ нь Монгол Улс нэмүү өртөг өндөртэй ховор металлын үйлдвэрлэлийг эрэлхийлж, Солонгос дотоодын нийлүүлэлтээ бэхжүүлэх боломж болно гэж найдаж байна” гэжээ.

Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, “Газрын ховор элементийн хувьд дан ганц БНСУ-тай хамтран ажиллана гэсэн зүйл байхгүй. АНУ, Герман Улстай ч мөн хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байгаа. Бид Азидаа БНХАУ-тай зэрэгцэхүйц газрын ховор элемент, металийн нөөцөөрөө тэргүүлэгч зэргийн улс. Ирэх гуравдугаар сард Торонтод болох томоохон чуулга уулзалт буюу PDAC дээр БНСУ-тай хамтран ажиллаж буйг зарлаж, энэ талын хөрөнгө оруулалтыг татах зорилготой байгаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *