“Эрдэнэт“-ийн 49 хувьтай холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 19 хүртэл хойшлууллаа
Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр БЗД, ЧД, СБД-ийн ЭХАШШ-д эхэлсэн ч өмгөөлөгч нарын саналаар завсарласан байсан юм.
Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл хойшлуулахаар боллоо.