Хосолмол түншлэл хөтөлбөрийг эхлүүлэх ажлын явцын талаар уулзав
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт Бангкок дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Даниел Хачез болон Улаанбаатар дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Апприоу Арно Пиерре нарыг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол Улсын шүүхийн шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх хосолмол түншлэлийн хөтөлбөрийн санхүүжилтийг Европын Комиссоос баталсан тухай мэдээлсэн юм. Улмаар уг төслийг эхлүүлэхэд шаардагдах бусад бэлтгэл ажил, талуудын зүгээс хийх ажлын талаар харилцан ярилцав.