Генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ

0

ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын харьяа 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч нас барсан харамсалтай явдал болсон. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ. 

Тус ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлжээ.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүн гармагц тухайн ангийн албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авч ажиллахаар болсон гэж БХЯ-наас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *