Д.Чойжамц: Жилийн төлөв нэн сайн, энэ жил төрсөн хүүхэд ухаан төгөлдөр, үзэсгэлэнтэй нэгэн болно

0

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Туулай жилийг монголчууд хөнгөн, уян, зөөлөн жил хэмээн үздэг. Жилийнхээ өнгөнөөс шалтгаалаад ёгт нэрийн утга өөр өөр байдаг. “Үзэсгэлэн болгогч” хэмээх нэрийн утгыг “Цагаан лянхуа” сударт тайлбарласнаар “Энэ жил төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж буусан. Зарим жил тааруухан билигдлийн үг байдаг боловч, жилийнхээ өнгөөр явдаг нь энэ юм.

Мөн энэ жил цаг агаар сайхан, бороо хур элбэг, дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст хатуу,  залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаантай. Бадгана өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Жилийн төлөв нэн сайн байх шинжтэй, битүүнд сар битүүрнэ, шинийн 1, 2-нд үзэгдэх төдий болоод 3-наас хавирган сар болж арвижсаар шинийн найманд тал дугуй болно. Тэр нь томорсоор шинийн 15-нд тэргэл сар болно. Харин шинийн 22-нд буцаж хомстоно” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *