Зочид буудалд 32 настай эмэгтэйн хоолойг боож амь хохироогоод зугтсан 27 настай эрэгтэйг баривчилжээ

0

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 27 настай эрэгтэй Н нь 32 настай эмэгтэй С-н хоолойг боож амт насыг нь хороосон харамсалтай хэрэг гарсан байна. 

Цагдаагийн байгууллагад хүн нас барсан дуудлага хоёрдугаар сарын 15-ны өдөр ирж цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллагаа зохион байгуулан гэмт этгээдийг олж тогтоон, дайчлан баривчилжээ. 

Амь насаа алдсан 32 настай эмэгтэй болон гэмт этгээд 27 настай Н нар нь зочид буудалд орж архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан улмаар талийгаачийн хоолойг боосон болох нь тогтоогджээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *