БНХАУ-тай хийх худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрнэ

0

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан айлчлал хийжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд нэмэгдсээр байна. Тэр дундаа төр, засгийн тэргүүний түвшинд тохиролцсон ажлууд бодит ажил хэрэг болох нь чухал юм. Оны эхний есөн сарын байдлаар 2 улсын худалдааны эргэлт 13.5 тэрбум ам.долларт хүрчээ. Харин ирэх онд энэ эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Үүний тулд худалдааны бүтцийг төрөлжүүлэх шаардлагатай юм. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан айлчлал хийж худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхийн тулд хилийн боомтуудыг төмөр замаар шуурхай холбох, дэд бүтцээр харилцан холбогдох ажлуудаа эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албаныхантай уулзжээ.

Тухайлбал БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Цун Лянтай уулзаж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч зэрэг хилийн боомтуудыг төмөр замаар шуурхай холбох, Ханги-Мандал боомтын төмөр замын холболт” Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

Түүнчлэн эдгээр өдрүүдэд МАН-ын ЕНБД-ын хувиар Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Читэй уулзаж улс төрийн намуудын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Мөн Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчаотай уулзалт хийсэн байна. Ирэх онд 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тохиох юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *