107 дугаар цэцэрлэгийн 150 орны хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ

0

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн 150 орны хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм байна.

Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг “Эм Эс Эл” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Набсан” ХХК гүйцэтгэсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *