“Б.Ганхуягийн үс болон цуснаас үхэлд хүргэх хэмжээний хүнцэл, хар тугалаг илэрлээ”

0

“ЭТТ”ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цуснаас хүнцэл, хар тугалга их хэмжээгээр илэрчээ. Түүний ар гэрээс мэдээлэл өгч байна

ЭТТ ХК-ийн захирал асан Б.ГАНХУЯГИЙН АР ГЭРИЙНХЭН: 

– Өнгөрсөн 7 хоногт шүүхэд удаа дараа хүсэлт гаргасны эцэст Б.Ганхуягийг Сонгдо эмнэлэгт 7 хоног эмчлүүлсэн. Энэ үеэр бид хэд хэдэн шинжилгээ хийлгэсний нэг нь хор судлал. Монгол Улсад энэ төрлийн шинжилгээ хийдэг олон улсын стандарт хангадаг ганцхан газар байдаг юм байна.  Гэтэл Ганхуягийн үснээс  үхлийн хэмжээнд хүргэх хүнцэлийн хор, цуснаас нь хар тугалга илэрлээ. Үснээс нь хүнцэлийн хор 9,6 хувь, цус, шээснээс нь хар тугалга 4,21 хувь илэрлээ. Энэ хүнийг гаднаас хордуулж байна. 

– Ганхуяг өнгөрсөн 9 дүгээр сар шүүх дээр ноцтой мэдэгдэл хийсэн. Гэвч үүнээс хойш түүний биеийн байдал нь эрс муудсан. Одоогоор Б.Ганхуягийн биеийн байдал суларсан бөөлжис цутгах, үс унах, яр шарх гарах шинж тэмдэг илрээд байна. 

– Хүнцэлийг эрт дээр үеэс хаадын хор гэж нэрлэж ирсэн. Учир нь хүнийг аажмаар хордуулж, улмаар үхэлд хүргэдэг хор. Бид энэ шинжилгээний хариуг хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн ч одоогоор хариу өгөөгүй байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *