Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хасжээ

0

Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн өмчөөс хасжээ. Тодруулбал, тус төвийг ашиглалтын явцад арчилгаа тордолгоо тогтмол хийгээгүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоололгүй барьсан зэрэг шалтгаанаас үүдэж ийн шийдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар барилгын нэгдүгээр корпусыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байгаа юм. Түүнчлэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, гурван иргэнд байр, талбайг чөлөөлөх, түрээсийн төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар өнгөрсөн сард явуулсан санал асуулгад 3262 хүн оролцсоноос 3122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгохыг дэмжсэн үр дүн гарчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *