БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Мандал сумын дарга Л.Мөнхбат “Хохирогчтой тохиролцсон” тул ялыг багасган 2 жил болгож, хүүхэдтэй ажиллах эрхийг 5 жил хасжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат энэ оны зургаадугаар сарын 4 /2023.06.04/-ний өдөр 20 гаруй насны орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр БНСУ-д баричвлагдаж, улмаар тус улсын шүүхээс 5 жилийн хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл өчигдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр БНСУ-ын Чэжү хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар хэлтсээс Л.Мөнхбатад /44 настай/ оноосон 5 жилийн хорих ялыг багасгаж 2 жилийн хорих ял, дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ.
Мөн “хүүхэд залуучуудын байгууллагад ажиллах эрхийг таван жилээр хязгаарласан” байна. Учир нь Чэжү хотын шүүхээс, “Шүүгдэгч нь яллах дүгнэлтийн бүх баримтыг хүлээн зөвшөөрч байгаа. Нотлох баримт хангалттай, гэм буруу нь маш хүнд. Гэхдээ хожимдсон ч буруугаа хүлээн зөвшөөрч байсныг бид анхаарч үзсэн. Мөн хохирогчтой тохиролцсон тул ийнхүү хорих ялыг багасгалаа” гэжээ.
Эх сурвалж: Yonhab news