Зөвлөгөө: Бага насны хүүхэд халуурсан тохиолдолд юуг анхаарах вэ?
Амьсгалын замын халдварт өвчний үеийн түгээмэл шинж тэмдэг бол ХАЛУУРАХ юм. Халууныг хэрхэн зөв хэмжих болон халууралтыг хэрхэн бууруулах аргатай танилцаарай. Халууралтын үед хүний дархлааны тогтолцоо идэвхижиж биеэс интерфероны ялгаралт нэмэгдэн халдварын эсрэг хариу урвал үзүүлдэг тул дур мэдэн халууны эмийг хэрэглэж болохгүй. Энэ үед заавал эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.
37-37,5 хэм хүрч халуурсан үед механик аргаар буюу толгойд хүтэн жин тавих, халуун бүлээн шингэн зүйл сайтар уулгана. Харин нярай хүүхдийг хөхний сүүгээр хооллох хэрэгтэй.
37,5-38 хэм хүрч халуурсан үед сдиртийн 76 хэмийн уусмал /цэнхэр/ шингээсэн хөвөнгөөр нимгэн арьс бүхий хэсгээр нэг миунт орчим арчина. Хэрэв үр дүнгүй бол парацетамолыг зөвхөн эмчийн зааврын дагуу насанд нь тохирсон тунгаар хэрэглэнэ.
Эх сурвалж: НЭМҮТ