Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа

0

/2023.12.08/: Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ.

Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн зохицуулалтыг хүчингүй болгоход Засгийн газар анхаарна

Цаашид Засгийн газраас
1. Батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-н Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана.
2. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна.
3. Монгол хүн бизнес эрхлэх, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн харилцааг журмаар зохицуулдаг байдлыг хязгаарлаж, нийт батлагдсан журмын тоог хоёр дахин бууруулах багц ажлуудыг хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ онцоллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *