ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн биелэлтийг баталгаажуулж ажиллалаа

0


✅2022 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хяналт, шинжилгээ хийн ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр ШШГЕГ-ын дарга болон тус ангийн удирдлагад 11 чиглэл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн.
✅Зөвлөмжийн биелэлтийг бичгээр тайлагнасны дагуу 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг зөвлөмжийн хэрэгжилт, биелэлтэд тус ангид очиж биечлэн үнэлэн танилцав.
✅ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлага зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад идэвх чармайлт гарган дараах ажлуудыг гүйцэтгэснийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн онцлов. Үүнд:
☑Баривчлагдсан, цагдан хоригдсон хүний мэдэх эрхийг хангах мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж хэвшсэн ялангуяа тэдгээрийн гомдол, мэдээллийг хүлээн авсан, шилжүүлсэн эсэх талаар эргэх холбоогоор танилцуулснаар гомдол, мэдээллийн тоо эрс буурсан байдал;
☑Баривчлагдсан, цагдан хоригдсон хүний захиалгаар үйлчлэх хуулиар зөвшөөрөгдсөн бараа, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, чанар, хүртээмжид анхаарснаар гомдол, хүсэлт буурсан байдал. Тухайлбал ХЭҮК-т гомдол, хүсэлт авах хайрцаг байршуулж, шуурхай хянан шийдвэрлэх боломжтой болсон;
☑Эргэлт, уулзалтаар ирж буй өмгөөлөгч, бусад хүмүүсийг угтах үйлчилгээний орчин, нөхцөлийг сайжруулсан байдал. Тухайлбал, цахим уулзалтын орчин бүрдүүлж цахимаар уулзах хүсэлт гаргах боломж, түүний шийдвэрлэлт;
☑Баривчлагдсан, цагдан хоригдсон хүн, алба хаагчдын хоол, хүнсний хангалт, чанар, эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарч зохист арга хэмжээ авсан байдал;
☑Хорих ангийн хүний нөөцийн асуудал болон алба хаагчдын нэмэгдэл хөлс, нэмэгдлийг хөдөлмөрийн дотоод журам шинээр боловсруулан ШШГЕГ-аас баталж хэрэгжүүлснээр ажлын ачааллыг тэнцвэржүүлж, албан үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлөөр хангагдаж, алба хаагчдын идэвх санаачилга, ажилдаа хандах хандлагад орсон өөрчлөлт;
☑Алба хаагчдын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг бататгахаар зохих төлөвлөгөө, удирдамж гарган, сургалтыг зохион байгуулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн байдал. Тухайлбал, 3 алба хаагчийг дохионы хэлний сургалтад хамруулж баривчлагдсан, цагдан хоригдож буй сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчлэх болсон зэрэг зөвлөмжид тусгагдсанаас гадна өөрсдийн санаачилгаар олон ажлыг гүйцэтгэсэн байна.
✅Мөн ажлын хэсэг зөвлөмжийн биелэлтэд үнэлгээ хийж ажиллахаас гадна цагдан хоригдож буй зарим иргэдийн хүсэлтээр ганцаарчлан уулзаж, тэдгээрээс гаргасан зарим санал, хүсэлтийг хууль зүйн хүрээнд судалж, шийдвэрлэх талаар тус ангийн удирдлагад чиглэл өглөө.
✅Тус ангийн ахуй нөхцөл, орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ сайжирсан талаар ажлын хэсэгтэй уулзсан иргэд, өмгөөлөгчид онцлон тэмдэглэв.
✅Хууль зүйн доктор, хурандаа Б.Нямгомбо даргатай ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамт олонд хүний эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагааг эрхэмлэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *