Монголын энхийг сахиулагчид БНӨСУ-ын 100 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ

0

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхлээд нэг сарын хугацаа болсон байна.

Энэ хугацаанд цэргийн багийн бие бүрэлдэхүүн энгийн иргэд, НҮБ-ын ажилчдыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах болон энхийн гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд олон ажил арга хэмжээг төлөвлөн шат дараатайгаар тасралтгүй хийж хэрэгжүүлсээр байна.

Тухайлбал, цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн 12 дугаар сарын 08-ны өдөр БНӨСУ-ын Норкур суурингийн 100 гаруй ард иргэдийг амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулан өндөр настай хүмүүсийн даралт, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхэд хяналт тавьж, ил шарх нь идээлсэн эмчилгээ шаардлагатай зарим иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүллээ.Төгсгөлд нь үзлэгт хамрагдсан иргэдэд ам хөндийн эрүүл ахуйг сахих чиглэлээр шаардлагатай зөвлөмж, зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *