Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

0

Өмнөх уулзалтад оролцсон иргэдээс 8 иргэн асуудлаа бүрэн шийдвэрлүүлжээ. Одоогоор хоёр иргэний асуудал судлагдах шатанд явж байна. Цаашид уулзалтад оролцож, санал хүсэлтээ хэлсэн иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Засаг дарга үүрэг болгосон юм.

  Энэ удаагийн уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх хувь нь газартай холбоотой асуудлаар хандсан бөгөөд Газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны дарга нар асуултад хариулт өгсөн. Мөн зарим иргэний хүсэлттэй холбоотойгоор газар дээр нь очиж ажиллахаар боллоо. Тухайлбал Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны ард байрлах цэвэр усны үйлдвэрийн автомашинуудаас гарах утаа, хүндрэл үүсгэж байна.

   Мөн хажууд нь байрлах дэлгүүр орц, гарцыг хаасан. Яаралтай үед галын машин орох боломжгүй болгосон учраас газар дээр нь ажиллах, орц гарцыг чөлөөлж өгөхийг тус хорооны иргэн н.Чимэд хүссэн юм. Энэхүү санал гомдлын дагуу дүүргийн холбогдох албаныхан ажиллахаар боллоо.

  Газрын асуудлаас гадна 11 дүгээр хорооны иргэн Н.Бямбажав хогны асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Хог тээврийн компаниудыг цаашид хувийн байгууллага хариуцаж ажиллахаар болсон. Үүнтэй холбоотойгоор тодорхой хэмжээний доголдол үүссэн. Гэхдээ цаашид энэ асуудал дахин гарахгүй гэдгийг албаныхан тайлбарлалаа. Үүнээс гадна сийлбэрийн чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг н.Чулуунчимэг үерээс болоод ажлын байрандаа ажиллах боломжгүй болсон. Тиймээс дүүрэг, орон нутгийн зүгээс тодорхой дэмжлэг хүслээ. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дүүргээс дэмжиж ажиллах болно. Энэ хүрээнд 2024 онд хөтөлбөр боловсруулж ажиллана гэдгийг Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо.

  Уулзалтад оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажиллах хүрээнд холбогдох хэлтсийн дарга нарт хариуцуулсан. Үр дүнг дараагийн хурал дээр танилцуулах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *