БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж, хохирохгүй байхыг анхааруулав

0

Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигч тээврийн боомтуудын үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн сэргэж, зорчигчдын урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор монголчууд бусдад хууртагдаж, хохирох эрсдэл олон болсон байна. Иймээс Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам монголчууддаа хандаж дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Сэрэмжлүүлгэд “Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигч тээврийн боомтуудын үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн сэргэж, зорчигчдын урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан манай иргэд БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй улмаас ажилласан хугацааны цалингаа авч чадахгүй байх зэрэг тохиолдол гарч байна.

БНХАУ-ын нутаг дэвсгэрт гадаадын иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай тул эрхэм иргэн та БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд хууртагдахгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *