МЕТРО ХОТ: Сар шинийн баяраар бага насны хүүхдийг ҮНСЭХГҮЙГЭЭР гар зөрүүлэн золгоцгооё

0

Энх мэндийн хадагтай учран золгох сар шинийн баяр хэдийнээ хаалга тогшлоо. Ирэх жилийнхээ өнгийг тодорхойлж, хуучин оноо өнтэй давсны баярыг давхар тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ ахмад настнуудынхаа амар мэндийг мэддэг уламжлалтай. Тэр ч утгаараа цагаан сарын шинийн нэгний өглөө монгол дээл хувцсаараа гоёж айл хэсэж, ах дүү хамаатныдаа цуглаж, халуун ам бүлээрээ золголт хийдэг.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас сар шинийн баярыг нижгэр тэмдэглээгүй тул энэ жил өргөн дэлгэр тэмдэглэх нь гарцаагүй. Гэвч өнөөдрийн байдлаар бага насны хүүхдийн ханиад томуу намжаагүй, харин ч дэгдэлт их байгаа тул багахан уриалгыг UBN.MN сайтын зүгээс Монгол түмэндээ уламжлахыг хүслээ.

Учир юун гэвэл, сар шинийн баяраар ахмад настан нь бага настнаа үнсэж, үнэрлэн золгодог. Гэвч томчууд бид өөрсдөө ханиад, томуугийн вирус тээгч гэдгээ төдийлөн мэддэггүй. Тийм ч учраас бага насны хүүхдийн ханиад, томууны өвчлөл буурахгүй байгаа нь үүнтэй холбоотой хэмээн мэргэжлийн эмч нар зөвлөж буй.

Хүүхдүүд ханиад томуунд өвчлөмтгий, амархан өвддөг тул томчууд бид хүүхдээ үнсэж, үнэрлэхийг урьтал болгохгүйгээр эрүүл мэндийг нь тэргүүнд тавихыг уриалж байна. Бяцхан үрс маань эрүүл байвал эцэг эхчүүд, томууд ч сэтгэл хангалуун шинэлэнэ.

Энэхүү бяцхан уриалгаар уламжлалаа үгүйсгэхийг оролдсонгүй харин эцэг эхчүүд, томчууд бид үр хүүхдийнхээ эрүүл мэндийг онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг сануулахыг хичээлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *