“Ус урсаж өнгөрдөг шуудууг хааж суурьшлын бүс үүсгэж, хогоор дүүргэснээс болж халиа үүсэж байна” гэв
Туул голын сав газрын захиргаанаас иргэний цахим хуудсанд нийтэлсэн мэдээллийн дагуу Дарь-Эхээс Арслантай гүүр хүртэлх Сэлбэ гол дагуу эргүүл хийсэн байна.
Улмаар “Сэлбэ гол нь зузаан мөсөн хучаас үүссэн байдалтай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэн. Үүнээс гадна борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэж, хог, шороогоор дүүргэснээс болж хөрсний ус саатан халиа үүсэх нэмэлт шалтгаан болж байна” гэлээ.