Допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөл 13 гишүүнтэй байхаар дүрмээ баталжээ
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагыг өөрчилж, Ц.Уугангэрэлийг тус төвийн ерөнхийлөгчөөр томилсон.
Засгийн газраас чиглэл өгч, допингийн эсрэг байгууллагын дүрмийг өөрчлөх, Удирдах зөвлөлийг өргөтгөхөөр болсон юм. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас дүрмийн төслөө боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байсан юм.
Тэгвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөл хуралдаж, дүрмээ шинээр баталсан байна. Тус байгууллагын Удирдах зөвлөл 13 гишүүнтэй байхаар дүрмэндээ тусгажээ. Удирдах зөвлөл нь Засгийн газар, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын Паралимпын хороо, тамирчдын төлөөлөл, харуут бус гишүүдээс бүрдэх юм байна.
Ажлын алба нь Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргатай ажиллана.
Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар бүрдүүлэхээр дүрмэнд тусгасан байна.
· Засгийн газар – 2 төлөөлөл
· МҮОХ – 2 төлөөлөл
· Монголын Паралимпын хороо – 2 төлөөлөл
· Тамирчдын төлөөлөл – 1
· Хараат бус гишүүн – 6 байхаар тус тус заажээ.