Оюу толгой” ХХК : Уурхайчид хордсон шинж тэмдэг байхгүй

0
20231226_222520

-“Оюу Толгой” ХХК-иас дараах мэдээллийг өглөө. 

2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон. 

————————-

“Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайд уурхайчид угаартсан тохиолдол гарчээ. Ингэхдээ нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэх. Албаны эх сурвалжаас мэдээлэл авах гэсэн боловч утас нь холбогдсонгүй. 

Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр “Уурхайн машинаас утаа гарсан. Олон машин ажилладаг болохоор хааяа нэг доголдол гардаг. Хүн нас барсан бол шууд тэг зогсолт хийдэг. Өнгөрсөн шөнө тийм зүйл болоогүй” гэх хариултыг өглөө. Хэдэн хүн угаартсан, биеийн байдал нь хэр байгаа талаар эргэн мэдээлэх болно. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *