ТАНИЛЦ: Шинэ жилийн амралтын өдрүүдэд эмнэлгүүд ингэж ажиллана
Бүх нийтийн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, эмнэлгийн зохицуулалтыг хүргэж байна.
-Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын дөрвөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:30-20:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулна. Ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.
-Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
-Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-15:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.
-Нийслэлийн Шүд, Эрүү Нүүрний төв арванхоёрдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.
-Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар явагдана. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжилнэ.
-Хүүхдийн амбулатори ажлын өдрүүдэд 17:00-21:00 цаг хүртэл сунаж ажиллаж байгаа. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна.
Иргэд өөрт ойр байгаа өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн зөвлөгөө авах боломжтой.