ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар А.Бямбажаргалыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2023.12.29/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар А.Бямбажаргалыг томиллоо. Өмнө нь энэ албан тушаалыг Ж.Энхбаяр хашиж байсан бөгөөд тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр томилогдсон юм. Ж.Энхбаярын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа ийнхүү анхны зарлигаар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилогдож байсан билээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Бямбажаргал нь Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл залуухан нарийн бичгийн даргатай болж байна.
Нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар:
- Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна;
- Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, Зөвлөлийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ;
- Зөвлөлийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.
ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?
Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсч, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
- 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
- 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
- 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
Түүний зохиол, бүтээлүүд:
1.Нэг сэдэвт зохиол, сурах бичиг
- A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia, Dissertation of Doctor of Juridical science, 2015, Kookmin University, College of Law.
- Хамтын бүтээл
- Үндсэн хуулийн эрх зүйн гарын авлага. УБ., 2011 он;
- Монголын Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм. УБ., 2017 он, 40хх.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зарчим. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2005 он;
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим. Энтимема чөлөөт хуудас. 2005. 14, хуудас 2-12;
- Шүүхийн шийдвэрээр эрх зүйг хөгжүүлэх нь. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. 10 (18), 2007 он;
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь. СМОХ-ын Эрдэм эрдэм шинжилгээний цуврал. Сөүл., 2012 он;
- Монгол Улсын татварын эрх зүй сорилт, шийдэл. БНСУ-ын Татварын эрх зүйн асиоцаци. 2015 № 124. Сөүл хот;
- Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №33, 2016 он;
- Эрх зүйн хэм хэмжээ үндсэн хууль зөрчсөнийг хянах хяналт ба Үндсэн хуулийн цэц. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
- Орон нутгийн өмчийн харилцаан дах тулгамдсан асуудал. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №39, 2017 он;
- Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчийн хариуцлага. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
- Эрдэм шинжилгээний илтгэл
- Япон Улсын Үндсэн хуулийн хяналт. Япон сан, УБ., 2010 он;
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь. СМОХ-ын “Эрдэм” эрдэм шинжилгээний бага хурал. Сөүл., 2012 он;
- Орон нутгийн өмчийн харилцаан дах тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам. Нутгийн удирдлагын сорилт ба шийдэл. Үндэсний форум. УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, УБ., 2015 он;
- Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөд Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс хандах нь. ШУА-ын Философийн хүрээлэнгийн хууль зүй салбар. МУИС-ийн ХЗС. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт ба шинжлэх ухаан. Онол арга зүйн хэлэлцүүлэг. 2015 он;
- Монгол ба Солонгосын Үндсэн хуулийн хяналтын харьцуулалт. БНСУ-ын Чонбук их сургууль. 2016 он;
- Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, шинжилгээ. МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, МУИС-ийн ХЗС, ХЗҮТ, Иргэдийн оролцоо төсөл. УБ., 2017 он;
- Шүүгчийн хариуцлага ба шүүгчийн ёс зүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо. 2017 он;
- Хотын эрх зүйн статус ба Үндсэн хуулийн үзэл баримтлал. МУИХ-ын өргөдлийн байгын хороо. 2017 он;
- Татварын ерөнхий хуулийн тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлага. БНСУ-ын Хууль тогтоомжийн яам, Солонгосын татварын эрх зүйн асиоцаци. Сөүл. 2017 он;
- Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр: Үр нөлөө, дүн шинжилгээ. ШЁЗХ, Азийн сан хамтарсан. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. 2017 он.