Х.Нямбаатар: Өчигдөр Замын-Үүд рүү дахин 50 автобус хөдөлсөн. Маргааш дахин 50 автобус хөдөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар их багтаамжийн метро байгуулах болон нийтийн тээврийн шинэчлэлийн талаар танилцуулж байна.
Энэ үеэр тэрбээр, “Өчигдөр Замын-Үүд рүү 50 автобус хөдөлсөн. Маргааш дахин 50 автобус хөдөлнө. Энэ маягаар явсаар энэ сарын сүүл гэхэд 600 автобусаа авч ирнэ” гэв.
Сануулахад, өнгөрсөн сарын 29-нд эхний 35 автобус ирж, одоо үйлчилгээнд явж буй билээ.